Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй хороодыг танилцууллаа

Коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй хороодыг танилцууллаа

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1,289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Тус бүлгийн коронавирусийн халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа ажээ.

  • Чингэлтэй дүүргийн 6, 13, 14
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 6, 9, 10, 11, 15
  • Баянзүрх дүүргийн 5, 8, 14 ,16, 18, 25, 26, 27, 28
  • Хан-Уул дүүргийн 1, 15, 16, 21
  • Баянгол дүүргийн 4, 5, 24, 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 19, 35, 43.