ЗӨВЛӨГӨӨ: Вакцин хийлгэхийн өмнө болон дараа юуг анхаарах вэ

ЗӨВЛӨГӨӨ: Вакцин хийлгэхийн өмнө болон дараа юуг анхаарах вэ

Манай улс өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 48265 хүнийг вакцинжуулаад байна. Цаашид вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлнэ хэмээн ЭМЯ мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор вакцин хийлгэхийн өмнө болон дараа нь юу анхаарах хэрэгтэй талаар мэргэжилтнүүд зөвлөлөө.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.
  • Архи, согтууруулах ундаа өмнөх өдөр нь хэрэглээгүй байх.
  • Вакцины талаарх тодорхой мэдээллийг авсан байх.
  • Эмчийн үзлэгт орохдоо өөрийн өвддөг, зовууртай байгаа, харшилтай эсэхээ мэдэгдэх.

Вакцин хийлгэсний дараа

  • 15-30 минутад ажиглалтад байна.
  • Дулаан хувцаслах хэрэгтэй.
  • Зориулалтын цэгт вакцинаа зайлшгүй хийлгэх.
  • Вакцин тарьсан хэсэгт хүрч болохгүй, хөндөж болохгүй.
  • Тариулсан хэсэгт ус хүргэхгүй байх.
  • Вакцин хийлгэсний дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. 
  • Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаар руу залгаж, зөвлөгөө авах.
  • Вакцин хийлгэсний дараа тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавигүй байх, боолт хийхгүй байх,
  • Хоёр дахь тунг товлосон хугацаанд хийлгэх.