Халдвар авч, эмчлүүлж байсан 76 настай иргэн нас баржээ

Халдвар авч, эмчлүүлж байсан 76 настай иргэн нас баржээ

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд дарга Э.Тэмүүлэн коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан дахин нэг иргэн нас барсан талаар мэдээллээ. Тодруулбал, коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан 76 настай иргэн эмчилгээнийхээ 21 дэх хоног дээр нас баржээ. Талийгаачийн халдвар нь уушгины тархмал хатгаа болж хүндэрсэн байна.

Дөрвөн өдрийн өмнө буюу 7-ны өдөр 67 настай иргэн мөн эмчилгээний 21 дэх хоног дээрээ эндсэн. Тухайн иргэн архаг, хууч өвчтэй байсан юм. Өмнө нь нас барсан дөрвөн иргэний хоёр нь өндөр настан, үлдсэн нь архаг хууч өвчтэй байсан. Ингэснээр коронавируст халдварын шалтгаант нас баралт дөрөв болж байна.  Нас барсан иргэдийн хоёр нь халдвар авч эмчлэгдэж, эмнэлгээс гарсныхаа дараа эндсэн учраас "коронавируст халдвараас шалтгаалсан нас баралт гэж бүртгэхгүй" хэмээн ЭМЯ-аас мэдээлсэн юм.