И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 4-5-ны өдөр бүртгэнэ

И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 4-5-ны өдөр бүртгэнэ

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Маргаантай асуудал, зөрүүтэй шийдвэрүүдэд цэг тавьж дүрэмд захирагдаж явах шийдэлд хүрсэн. Үүний илэрхийлэл болж Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг наашлуулах буюу гуравдугаар сарын 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг энэ сарын 4-5-ны өдөр бүртгэнэ. Намын даргын сонгуулийн сурталчилгааг энэ сарын 12-ны өдөр эхлүүлж 26-ны өдөр хаана. Ингээд 28-нд санал хураана. Сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрөөд явна" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө