Ховд аймагт автомашин онхолдож, хоёр хүн амиа алджээ

Ховд аймагт автомашин онхолдож, хоёр хүн амиа алджээ

2020.10.13-ны өдөр 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой багийн асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй Э, 31 настай, эрэгтэй Г нарын 2 хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарсан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчны байдалд хурдаа зөв тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.