Сүхбаатар аймгийн малчин автобусыг гэр мэт тохижуулан оторт гарчээ

Сүхбаатар аймгийн малчин автобусыг гэр мэт тохижуулан оторт гарчээ

Малчид хэсэг малыг таргалуулах, тарга хүч тогтоох зорилгоор сүргээс нь салган өвсний соргог, усны тунгалагтай, хужир элбэгтэй газраар ногоолуулж, отроор бэлчээрлүүлдэг билээ.

Тэгвэл сүүлийн үед малчид отроор нүүдэллэхдээ портер, автобус зэрэг томоохон автомашинуудыг тохижуулан, аль болох тухтай явахыг зорих болжээ. Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин хот хоорондын автобус дотор авдар, жааз, ор, сандал, ширээ зэргийг байрлуулан, өөрийн гэр мэт тохижуулсан байна.