Мичиган мужийн амбан захирагчийг хулгайлахыг завдсан хэрэгт 13 хүнийг баривчилжээ

Мичиган мужийн амбан захирагчийг хулгайлахыг завдсан хэрэгт 13 хүнийг баривчилжээ

Өчигдөр/2020.10.08/ АНУ-ын Мичиган мужийн амбан захирагч Гретчен Витмерийг хулгайлахыг завдсан 13 хүнийг баривчилсан талаар холбооны агентлагууд мэдээлжээ.  Тэднийг терроризмын үйл ажиллагаа явуулахыг төлөвлөсөн хэргээр шүүх аж. Сэжигтнүүд хотын амбан захирагчийн баривчлах ажиллагааг зургадугаар сараас эхлэн сэдэж, үүнд Мичиганы зэвсэгт хүчний долоон албан хаагч оролцсон байна.

Гретчен Витмер энэ талаар CNN-д өгсөн ярилцлагадаа баривчилгаа явуулсан хууль сахиулах байгууллагуудад талархал илэрхийлж "Ийм явдал урьд нь надад тохиолдож байгаагүй. Цагдаагийн байгууллагын эрэлхэг ажилчид намайг болон миний гэр бүлийг аюулгүй байлгахын тулд бүхий л зүйлийг хийсэн" гэжээ.

Эрх баригчид сэжигтнээр баривчлагдсан этгээдүүд “Бугалоо” хөдөлгөөнийг дэмжигчид байх магадлалтай гэж мэдээлсэн байна. “Бугалоо” нь хэт баруунжсан, засгийн газрын эсрэг үзэл сурталтай бүлэглэл юм. Гэсэн хэдий ч амбан захирагч энэ хэрэгт хэт барууны бүлэглэлүүдийг бус  Ерөнхийлөгч Дональд Трампыг онцгойлон буруутгажээ. Тэрээр энэ талаар "Өнгөрсөн долоо хоногт  Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн ард түмний өмнө цагаан арьст хэт үзэлтнүүдийг буруутгахаас татгалзаж байсан. Түүний энэ үг хэт барууны үзэлтнүүдийг өдөөж, байна” гэжээ. Баривчлагдсан 13 этгээд нь 21-43 насныхан байжээ.

Сэжигтнээр татагдсан этгээдүүд

Эх сурвалж: CNN