Монгол улсын шилдэг багш Ц.Аюуш МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна

Монгол улсын шилдэг багш Ц.Аюуш МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/ "Боловсрол” суваг телевизтэй хамтран багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх,  ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай “Би багш” Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. 

Тус төслийн анхны ялагчаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын III сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш тодорсон билээ. 

Тэгвэл 2019 оны Монгол Улсын шилдэг багшаар шалгарсан Ц.Аюуш шалгарч Мандал сумын ИТХ-ын сонгуулийн 2 дугаар тойрогт МОНГОЛ АРДЫН НАМААС нэр дэвшиж байгаа аж.