Монгол сурагч олон улсын математикийн олимпиадаас алтан медал хүртлээ

Монгол сурагч олон улсын математикийн олимпиадаас алтан медал хүртлээ

Есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 61-дэх олимпиадаас манай улсын сурагч О.Мишээл алтан медал хүртжээ. Энэ нь тус олимпиадаас авч буй Монгол улсын дөрөвдэх алтан медал юм байна.

О.Мишээл өмнө нь Дэлхийн Тоочдын Олимпоос хошой хүрэл медаль хүртэж, мөн алтан медаль авахаа амлаж байсанаа ийнхүү биелүүлжээ. Энэ удаагийн олимпиадад манай улсын баг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 2 тусгай шагнал хүртсэн амжилттай оролцжээ.