УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа эхэллээ.

Энэ нь 2020 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын анхны ээлжит бус чуулган юм. Ээлжит бус чуулганы нээлтэд Монгол дахь гадаад орнуудын Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцож байна.

Чуулганаар Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэж, 2020 оны улсын төсөвт тодотгол хийхээс гадна удахгүй болох гэж буй  орон нутгийн сонгуулиас урьтаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх зэрэг цаг алдалгүй шийдэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм.

Тэрбээр "Зээлийн хүүг бууруулах стратеги батлахаар төлөвлөж байна. Энэ талаар байгуулагдсан Ажлын хэсэг Монголбанктай хамтран хөтөлбөрийг боловсруулсан. Банкны салбарт шинэчлэлийг эхлүүлэх явдал чухлаар тавигдаж байна" гэж мэдээллээ.