Ливаны дэлбэрэлт зохион байгуулалттай халдлага байх магадлалтай гэв

Ливаны дэлбэрэлт зохион байгуулалттай халдлага байх магадлалтай гэв

Ливан улсын нийслэл Бейрут хотод өчигдөр үйлдвэрлэлийн ослын улмаас маш хүчтэй дэлбэрэлт болж 78 хүн нас барж, 4 мянга орчим иргэн хүнд шархадсан талаар бид мэдээлсэн. Ливаны Засгийн газраас уг дэлбэрэлтийг салютын агуулахаас болж үүссэн байх магадлалтай хэмээн урьдчилан таамаглаж байгаагаа иэлэрхийлсэн.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордонд хийсэн уулзалтынхаа үеэр энэхүү дэлбэрэлтийг халдлага байж магадгүй гэжээ. Сэтгүүлчид Ливаны Засгийн газар  халдлага гэж сэжиглээгүй байхад яагаад ингэж дүгнэснийг түүнээс асуухад “Зарим том генералуудтайгаа энэ талаар ярилцахад тэд ингэж хэлсэн. Энэ бол ямар нэг осол эндэгдэл биш гэж тэд үзэж байна. Ямар нэг бөмбөг, пуужингийн халдлага байх магадлалтай” гэжээ.

Түүнчлэн ВВС агентлагийн Ойрхи Дорнод дахь сурвалжлагч Жереми Боуэн энэхүү дэлбэрэлтийг улс төрийн шалтгаантай холбоотой байж магадгүй бөгөөд Израиль улс дэлбэрэлтийг зохион байгуулсан байж болзошгүй гэсэн ноцтой зүйлийг хэлжээ. Харин Израилийн Ерөнхий сайд Габи Ашкенази үүнийг эрс үгүйсгэсэн байна.