ВИДЕО: "Монгол ардын суут" түүхэн баримтат жүжиг энэ сарын 22-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болно

ВИДЕО: "Монгол ардын суут" түүхэн баримтат жүжиг энэ сарын 22-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болно

"Монгол ардын суут" уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм.
 
Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой гэдгийг уран бүтээлчид тодотгож байна. Д.Нацагдорж судлаач Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичжээ. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар МУУГЗ Б. Баатар ажилласан байна. "Монгол ардын суут" түүхэн баримтат жүжиг энэ сарын 22-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болох юм. 
 
ВИДЕО: 
 
 



Өнөөдөр үхэр өдөр

5 минутын өмнө