ЦЕГ: Цагдаад ажиллаж байсан Т нь хамаатны охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

ЦЕГ: Цагдаад ажиллаж байсан Т нь хамаатны охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Говь-Алтай аймаг дахь цагдаагийн албан хаагчид бага насны охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл tsahiur.mn мэдээллийн сайд өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл уг хэрэгт нэг хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг "2024 оны гуравдугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д-ээс "Манай төрсөн охин 16 настай М-ийг хамаатны ах Т хүчиндсэн байна" гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилүүлж байгаа. Хэрэгт шалгагдаж байгаа иргэн Т нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Одоо ажилладаггүй. Харин бүлэглэн хүчирхийлсэн гэх асуудал байхгүй" хэмээн нь tsahir.mn сайтад ярилаа.