ЦЕГ: Хайлаастад болсон ослын улмаас 4-14 насны таван хүүхэд гэмтсэн. Мөргөлдсөн жолооч нар эрүүл байсан

ЦЕГ: Хайлаастад болсон ослын улмаас 4-14 насны таван хүүхэд гэмтсэн. Мөргөлдсөн жолооч нар эрүүл байсан

16 настай охин газар дээрээ нас барж, бага насны зургаан хүн хүнд гэмтсэн зам тээврийн ноцтой ослын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. 

ЦЕГ-аас "Өчигдөр /2024.04.16/ орой 19:00 цагийн үед хайлаас орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаас орчимд хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Ослын улмаас явган хүний замаар зорчиж явсан иргэд гэмтсэн. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас нэг иргэн амь насаа алдаж, ойр хавьд нь зорчиж явсан бага насны хүүхдүүд гэмтсэн. Одоогоор хааз, торомз андуурч гишгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Шалгалтын явцад тодорхой болно. Осол гарсан хоёр машины жолооч эрүүл байсан. Жолооч нь эмэгтэй байсан. Ослын улмаас 4-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн гэмтсэн гэх мэдээлэл байна. Тэднийг ГССҮТ-д шуурхай хүргэж эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэлээ. 

ВИДЕО: