"Би Ти Эф" группийн үүсгэн байгуулагч Л.Огторгуй Гималайн нурууны Лобучэ оргилд амжилттай авирчээ. Лобучэ оргил нь далайн түвшнээс дээш 6119 метр өндөрт өргөгдсөн, Гималайн нурууны өндөр оргилуудын нэг юм. Тус оргилд 2015 онд “Монгол хайкин” клубийн уулчин Л.Баярсайхан, Т.Түмэнжаргал, Ц.Эрдэнэбилэг нар амжилттай авирч байсан юм.