Х.Нямбаатар: Энэ онд дугаар олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ /LIVE/

Х.Нямбаатар: Энэ онд дугаар олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ /LIVE/

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.04.17/ хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ. Өнөөдөр Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн амын тоо 1.7 саяд хүрсэн. Засаг захиргааны нэгж нь есөн дүүрэг, 204 хорооноос бүрдэж байна. Мөн Бага тойруугийн 80 гаруй га талбайд төрийн захиргаа, их дээд сургууль, эмнэлгүүд төвлөрсөн нь түгжрэлийн гол шалтгаан болж байгаа. Энэ 86 га талбайд таван зүгээс өдөрт давхардсан тоогоор гурван сая зорчигч хөдөлгөөн хийж байна. Алслагдсан гэр хорооллын хороодын нутаг дэвсгэрт төр, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ харилцан адилгүй байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийх шалтгаан болж байна. Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн тоог 730 мянга байхаар баталсан. Өчигдрийн байдлаар улсын автотээврийн бүртгэлд нийслэлийн 727,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 60 мянга орчим нь чиргүүл, мотоцикл, механизм. Эдгээрийг дээрх тоонд хамааруулахгүй. Тиймээс энэ ондоо дугаар олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ" гэлээ. 

 

ВИДЕО: