УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүн гэгдэх Л.Өлзийсайханаа Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгуулах тохироог хийжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүн гэгдэх Л.Өлзийсайханаа Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгуулах тохироог хийжээ

Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дууссанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэсэн ч түүний дараагийн даргыг албан ёсоор сонгоогүй байгаа бөгөөд хамгийн өндөр настай Ш.Солонгоор Үндсэн хуулийн цэцийг даргалуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн бүрдсэн ч өнөөг хүртэл даргаа яагаад сонгож чадахгүй байна вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Цэцийн дарга болох амбицтай гишүүн, өөрийн хүнээ Цэцийн дарга болгох сонирхолтой улстөрч нэгээр тогтохгүй олон байгаа гэх бөгөөд энэ мэт шалтгаанаар даргаа сонгож чадахгүй өнөөг хүрчээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талын хүмүүс Цэцийн даргад О.Мөнхсайханыг зүтгүүлж байгаа гэх бол УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газрын дарга асан Л.Өлзийсайханыг, мөн Ш.Солонго, Г.Баясгалан нар тус албанд очих амбицтай байгаа аж. Энэ ч утгаараа Цэцийн гишүүн Г.Баясгалантай холбоотой таагүй дүрс, бичлэг саяхан ил болсон байж болзошгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ бүхний эцэст УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүн гэгдэх Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгуулах тохироог хийж чадсан гэх мэдээлэл байна. 

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон нэгэн юм. Тэрбээр тус албан тушаалд нэр дэвшиж байхдаа "Албан тушаалтан, байгууллага, бусад хүнээс хараат бусаар ҮХЦ-ийн зарчимд үнэнч ажиллана" хэмээж байв.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд:

 6 дугаар зүйл. Цэцийн дарга, түүний эрх хэмжээ

  1. Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
  2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  3. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  4. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана.
  5. Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргана.
  6. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилно гэж заажээ.