Б.Баатар: “Улаанбаатараас ярьж байна” цувралын дараагийн дугаар тун удахгүй ...

Б.Баатар: “Улаанбаатараас ярьж байна” цувралын дараагийн дугаар тун удахгүй ...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэг нарын оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг багагүй шуугиан тариад буй. Учир нь тус нэвтрүүлэгт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, шүүх байгууллага, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын асуудлыг хөндсөн. 

Мөн сэтгүүлч Б.Ганчимэгийн багийн найз Д.Туяа гэх эмэгтэй мэдээлэл хийж, түүний бичлэгийг найруулагч Б.Баатар  зөвшөөрөлгүй ашигласан тул шүүхэд хандана гэх утгатай мэдээллийг ч хийсэн. Харин түүний мэдэгдэл нь "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийг харлуулах гэсэн зохион байгуулалттай оролдлого байсан байж болзошгүй байгаа юм.

Учир нь "Hero" энтертайментын найруулагч Б.Баатар, "Бүлэглэл одоо Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж эхэлж байна" хэмээн мэдэгджээ. 

Тэрбээр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 100 эрхэм нэвтрүүлгийн хар материалыг хулгайлахын тулд тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц манай студид тусгай ажиллагаа явуулж, “Маршал” студи дээрээ монтажлан цацсан. Тэргүүн хатагтай асан Цолмон, манай нэвтрүүлгийн манай редактор хөтлөгч байсан Анужин хоёрын яриаг намайг сошиалд цацсан мэт түгээсэн.  Б.Хурц өөрөө ч тусгай ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байдаг!

Бүлэглэл одоо Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж эхэлж байна. Элбэгдорж, Хурц хоёр над руу Зоригийн хэргийн тухай л битгий нэвтрүүлэг хий гэж олны танил нэр бүхий хүмүүсээр яриулж байгаа. Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрын “Улаанбаатараас ярьж байна” цувралын дараагийн дугаар тун удахгүй…" гэжээ.