"Газрыг 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" өргөдлийн системд кибер халдлага илрээгүй гэж Тагнуулаас Ч.Хүрэлбаатар сайдад мэдэгджээ

"Газрыг 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" өргөдлийн системд кибер халдлага илрээгүй гэж Тагнуулаас Ч.Хүрэлбаатар сайдад мэдэгджээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1.1-д заасан "Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалтыг хүчингүй болгох саналыг d.parliament.mn сайтаар нэгдүгээр сарын 23-ны өдөр авахад хоёрдугаар сарын 05-ны өдөр гэхэд 100 мянган хүний санал хүрсэн. 

Иймд энэхүү санал хураалтыг шалгуулахаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тагнуулын ерөнхий газарт хандсан байдаг. 

Тэгвэл Тагнуулын ерөнхий газраас "100,117 иргэн “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” тухай PN-202401-13993 дугаартай өргөдөлд дэмжиж санал өгсөн нь бодитой байна. Мөн дээрх санал авах хугацанд petition.parliament.mn өргөдлийн системд хууль бус хандалт болон кибер халдлага үйлдэгдсэн эсэхийг шалгаж үзэхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна" гэжээ.