ШУУРХАЙ: ОХУ-руу хууль бусаар сээрний яс хил давуулахыг завдсан Монгол иргэнийг баривчилж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: ОХУ-руу хууль бусаар сээрний яс хил давуулахыг завдсан Монгол иргэнийг баривчилж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ

ОХУ-ын хилээр сээрний яс хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Монгол иргэнийг саатуулж, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, Энэ оны дөрөвдүгээр сарын 8-ний өдөр Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор 1.5 кг сээр нурууны ясыг ОХУ руу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэнийг баривчилжээ. Уг иргэний авч явсан сээрний яснууд нь импортын гэрчилгээгүй мөн мал эмнэлгийн дүгнэлтгүй байсан тул Монгол руу явуулж, иргэнийг түр саатуулан зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Энэхүү хэргийн талаар Буриадын Эрхүү муж, Россьхознадзорын газраас, “Хяналтанд байгаа малын гаралтай бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээгүй, импортын зөвшөөрөлгүй оруулж ирсэн нь Гаалийн хилээр мал эмнэлгийн хяналт тавих тухай нэгдсэн журмыг зөрчсөн. Хураан авсан бүтээгдэхүүн буюу сээр нурууны ясыг Монгол руу илгээсэн ба сээрийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: Номер один