Онгоцных нь дугуй нь салж, хөдөлгүүр нь шатсан “Boeing” компани удирдлагуудаа солихоор болжээ

Онгоцных нь дугуй нь салж, хөдөлгүүр нь шатсан “Boeing” компани удирдлагуудаа солихоор болжээ

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани удирдлагуудаа солихоор болсон талаар өчигдөр мэдэгджээ. Компаний гүйцэтгэх захирал Дэйв Кэлхун энэ оны сүүлээр албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ларри Келлнер гэрээт хугацаагаа дуусгасны дараа компаниас явахаар болсон байна.

Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дараалсан олон асуудалтай тулгараад байгаа Boeing” компаний “Boeing” компанийн “737 Max” загварын хоёр онгоц дараалан осолдоод байсан юм. Тус онгоцнуудын нэг нь хөөрөх явцдаа дугуй нь салж унасан бол нэг нь хөдөлгүүр нь шатаж зорчигчдийг сандраасан юм.

Удирдлага солигдох шийдвэрийг зарласны дараа өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны үеэр “Boeing”-ийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар өссөн юм. Тус компанийн хувьцааны ханш оны эхнээс гуравдугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд 28 хувиар унаад байсан нь “Dow Jones Industrial Average”-ийн хамгийн муу үзүүлэлт байжээ.

Эх сурвалж: Sky News