СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж 50 настай эрэгтэй, нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж 50 настай эрэгтэй, нас баржээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж  байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Хосбаярт шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.