Нас барсан хүүхдийнхээ тэтгэмжийг хууль бусаар авч байсан иргэнд яллах дүгнэлт үйлджээ

Нас барсан хүүхдийнхээ тэтгэмжийг хууль бусаар авч байсан иргэнд яллах дүгнэлт үйлджээ

Иргэн М.А нь нас барсан хүүхдийнхээ сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авч байсан гэмт хэрэг тогтоогджээ. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус иргэнд Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн гэж прокурорын газраас мэдээллээ.