Угаартаж амиа алдсан 10 иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Угаартаж амиа алдсан 10 иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 23-ны өдөр /2024.03.23/ гарсан билээ. 

Тэгвэл тухайн иргэд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд галаа түлж, яндангийн хаалт бүрэн хаасан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.