МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралийг өнөөдөр сонгон шалгаруулна

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралийг өнөөдөр сонгон шалгаруулна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн гүйцэтгэх захирлыг өнөөдөр сонгон шалгаруулах гэж байна. Сонгон шалгаруулах комисс нэр дэвшигчдэд,

  • Монгол Улсын иргэн
  • Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус
  • Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй
  • Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй
  • Ял шийтгэлгүй гэсэн шаардлагыг тавьж буй юм.

Тэгвэл МҮОНРТ-ийн гүйцэтгэх захиралд,

  1. Ц.Ганхуяг
  2. С.Адъяасүрэн
  3. Р.Гандиймаа
  4. Г.Чоглоонамжил
  5. С.Баярмөнх
  6. Г.Гэрэл
  7. Э.Бат-Эрдэнэ
  8. Т.Батзориг
  9. Д.Наранцэцэг
  10. О.Гомбожав гэсэн 10 хүн нэр дэвшээд байна.

УИХ-аас томилогдсон Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах юм.