LIVE: "PMIC ULAANBAATAR 2k24" и-спортын Монголын анхны олон улсын оффлайн тэмцээн эхэллээ

LIVE: "PMIC ULAANBAATAR 2k24" и-спортын Монголын анхны олон улсын оффлайн тэмцээн эхэллээ

Монгол Улсад зохион байгуулагдаж буй И-спортын хамгийн анхны олон улсын ОФФЛАЙН тэмцээн "PMIC ULAANBAATAR 2k24" Улаанбаатар хотноо AIC STEPPE ARENA-д эхэллээ.

Энэхүү тэмцээнд дэлхийн аваргууд, Зүүн Азийн шилдэг 18 баг PUBG MOBILE тоглоомоор өрсөлдөж, аваргуудаа тодруулна. PUBG MOBILE сонирхогч 360 баг бүртгэгдэж, тэдгээрээс шигшигдэж гарсан шилдэг найман багийн эсрэг PMGC-2023, PMSL-ын 40 шилдэг багуудын ТОП-16 баг AIC STEPPE ARENA-д аваргын төлөө ширүүн өрсөлдөх юм.

И-спортын Монголд өмнө болж байгаагүй өргөн цар хүрээтэй, олон улсын шинж чанартай тэмцээнд урилгаар DJ Una, Nene, Ahuna, 290 зэрэг уран бүтээлчид ирэх бөгөөд challenger AKA, Iole Gaming, RÍONA, Coffiin, Xacmoon нар тоглолтуудыг тайлбарлана. Мөн и-спортоор дамжуулан эх орныхоо нэрийг дэлхийд гаргах үүдийг нээж өгөхийн төлөө уг тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. 

PMIC ULAANBAATAR 2K24 тодотголтой тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн тайз, дэлгэц, дуугаралт зэрэг технологийн дэвшлүүдийг харуулсан байдлаар хийхээр зорьжээ.

LIVE: