ОХУ-ын “Крокус Сити Холл” концертын танхимд болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүс 93-д хүрсэн ба амь үрэгдэгсдийн тоо цаашид ч нэмэгдэнэ гэж BBC агентлаг мэдээлжээ. Харин энэхүү халдлагад шууд оролцсон бүх хүмүүсийг оролцуулаад 11 хүнийг саатуулсан талаар ОХУ-ын тал мэдэгдсэн байна.
Тодруулбал, ОХУ-ын тусгай албаны дарга А.Бортников “Крокус Сити Холл”-д болсон террорист халдлагад шууд холбоотой 11 хүнийг, түүний дотор дөрвөн халдагчийг саатуулсан талаар Ерөнхийлөгч В.Путинд мэдэгдсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Харин хэргийн газрын концертын танхимд хийх шалгалт үргэлжилж байгаа бөгөөд онцгой байдлынхан нурангийг цэвэрлэж байгаа бол мөн хяналтын камерын бичлэгийг судалж байна гэж ОХУ-ын тал мэдээлжээ.
Эх сурвалж: BBC