Б.Цогтгэрэл: УИХ-д нэр дэвших эсэхээ бодож байгаа /ВИДЕО/

Б.Цогтгэрэл: УИХ-д нэр дэвших эсэхээ бодож байгаа /ВИДЕО/

“ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 14 дэх дугаарт Шилэн Цогоо нэрээр иргэдэд танигдсан шилэн данс, цэнхэр дугаар зэрэг хэргээр шүгэл үлээгээд буй Зам тээвэр хөгжлийн дэд сайд асан, Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг урьж ярилцлаа. 

ВИДЕО:

-Өөрийн чинь сүүлийн үед твитер сүлжээнд хийж буй мэдээллүүд сэтгүүлч бидний анхаарлыг татаж байна. 2023 оны наймдугаар сард таны өмнө нь ажиллаж байсан Зам тээврийн яамны сайд С.Бямбацогт төрийн машинууд цэнхэр дугаартай болох хэрэгтэй гэсэн мэдээлэл хийсэн. Саяхан манай ярилцлагад оролцохдоо энэ ажил 30 хувьтай л байна гэж ярьсан юм. Та бас сүүлийн үед цэнхэр дугаараа зүүхийг шаардаж байгаа. Ер нь төрийн өмнөөс энэ ажлыг хийх шаардлага өөрт чинь байгаа юу?

-Төрийн хэмнэлтийн тухай хуульд маш олон зүйл заалт байгаа. Түүн дотроос би ерөөсөө ганцхан заалтыг л ярьж байгаа юм. 2022 оны дөрөвдүгээр сард энэ хууль батладсан. Цэнхэр дугаартай болох стандарт наймдугаар сард батлагдсан. С.Бямбацогт сайд болон Зам тээврийн яам их шуурхай ажилласан. Стандарт гэдэг бол ямар ч давхцалгүй байхыг л хэлнэ. Үүнтэй холоотой дагалдах журмуудыг ч их сайн гараж, тодорхойлж өгсөн. Төрийн алба нийт 17 мянган тээврийн хэрэгсэл худалдаж авсан байна. Үүнээс 5000 орчим нь суудлын автомашин. Харин тагнуулын байууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын машин, авлигатай тэмцэх газар болон цагдаагийн машинаас бусад бүх машин зүүх ёстой.

Энэ хуулийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх санаачлахдаа иргэд, сэтгүүлчдэд хянах эрхийг нь л нээлттэй болгож өгсөн. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт 0 байна. 30 хувийн биелэлт гэдэгт иргэний хувьд сэтгэл ханамжгүй байна.  

-Ижил хар өнгөтэй цагаан дугаартай яваа тээврийн хэрэглүүдийг яаж ялгаад байгаа юм?

-Авто тээврийн үндэсний төвийн авто бокс гээд аппликейшн байдаг. Энд тээврийн хэрэгслийн дугаарыг хийгээд хайхад төрийнх уу? Иргэнийх уу гэдгийг харж болдог. Мөн эдгээр мэдээллийг иргэд надад явуулж байгаа.

-2014 онд Шилэн дансны тухай хууль батлагдсан. Шилэн дансны хууль бол цэнхэр дугаараас илүү ач хологдолтой. Танай нам сүүлийн найман жил засаглалаа. Та шилэн дансны хуулийг шахахгүй байж цэнхэр дугаар шаардаад байгаа шалтгаан тань юу юм?

-Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг би 2014 оны есөн сараас шаардаж эхэлсэн. Зөвхөн 2020-2024 оны хооронд би 220 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлсэн байна. Жишээ нь Хятадад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг үрчихсэн бол буудуулсан байгаа. Харин Монголд ямар ч арга хэмжээ авдаггүй. Гэхдээ бүгдийг нь буцаан төлүүлсэн. Нэг хэсэг бүр галзуурч байсан шүү дээ. АН найман жил сөрөг хүчин байсан ч нэг ч удаа над шиг дуугарч байгаагүй. Тэдний зориг, сэтгэл, мэдлэг хүрэхгүй байна. Сөрөг хүчнийхээ ажлыг МАН өөрсдөө хийж байна. 

-Таны хийж буй энэ бүх ажил 2024 оны их хурлын сонгуультай холбоотой юу? Нэр дэвшихийн тулд энэ бүхнийг хийж байгаа юу?

-Би бодож байна. Тунгааж байна. Янз бүрийн судалгаа харж байна. Хувь хүний хувьд би шийдвэрээ гаргаагүй байна. Шийдвэрээ гаргаагүй байгаа хүнийг чи сонгуулийн шоу хийж байна гэж бодох хэрэггүй байх аа. Гэхдээ ер нь хүн нэр дэвших эсэх нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудал. Хүний үндсэн хуулиар олгогдсон эрхийг хардах үндэслэд байхгүй. Монгол Улсын бүх иргэн тйим эрхтэй.