Ц.Мөнх-Оргил: Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдвэл л хариуцлага хүлээнэ гэж заасан байсныг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилнө

Ц.Мөнх-Оргил: Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдвэл л хариуцлага хүлээнэ гэж заасан байсныг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилнө

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, "Үндсэн хуулийн баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, цэцэд маргаан шийдвэрлэх чухал үйл ажиллагааг дэмжих хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц гэдэг хүний үндсэн хуулийн маргааныг авч хэлэлцдэг, төрийн өндөр албан туушаалтнуудын хууль зөрчсөн ажиллагааг хянадаг том байгууллага. Иймд шүүгчдэд тавьдаг сахилгын болон тодорхой ёс зүйн хариуцлагыг Цэцийн тухай хуулийн төсөл дээр Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангасан, цалин хангамж болон бусад эрх зүйн хараат бус байдлыг нэлээд сайн зааж өгсөн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний тодорхой зөрчилд шийтгэл оногдуулах заалт байна уу? мөн үндсэн хуулийн цэц нь хууль зүй улс төрийн өндөр мэргэшилтэй, 40 нас хүрсэн байна гэсэн заалт бий. Харин шинээр өргөн барьж буй цэцийн хуульд хууль, эрх зүйн өндөр мэргэшилтэй байна л гэж заажээ. Үндсэн хууль давсан ийм заалт оруулж ирэх нь зөв юм уу?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Монгол Улсын шүүхийн шүүгч нарт тавигдаж байгаа шаардлагууд бүрэн тусгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Хэтэрхий нарийвчлаад тусгах нь зохицуулалт талдаа буруу юм уу гэж хараад байгаа юм. Дөрөвдүгээр бүлгийн 19 дүгээр зүйлд Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох хязгаарлах тухай заасан байгаа юм. Жишээ нь Цэцийн гишүүний хариууцлагад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд гэмт хэрэг үйлдвэл л хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. Үүнийг бид Үндсэн хуульд нийцүүлээд хууль зөрчвөл гэж өөрчилж байгаа юм. Бүх л төрлийн хууль зөрчвөл эргүүлэн татна. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Цэцийн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал огт процеслогдоогүй байсныг одоо тусгаж өгч байгаа юм" гэлээ.

ВИДЕО: