Анх удаа гахайн бөөрийг амьд хүнд шилжүүлэн суулгажээ

Анх удаа гахайн бөөрийг амьд хүнд шилжүүлэн суулгажээ

Мэс засалчид анх удаа гахайн бөөрийг амьд хүнд шилжүүлэн суулгалаа гэж Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. 

Тодруулбал,  бөөрний өвчтэй 62 настай Ричард Слейман нь 2018 онд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн боловч 5 жилийн дараа тус эрхтэн нь доголдож эхэлсэн байна. Харин түүнд энэ сарын 16 /2024.03.16/-ний өдөр гахайн бөөрийг суулгасан байна. Энэ нь гахайн эрхтэнг амьд хүнд шилжүүлэн суулгах гурав дахь тохиолдол бөгөөд өмнө нь ижил төстэй хоёр хагалгаа хийж байсан бөгөөд хоёр өвчтөн хагалгаа хийснээс хойш хэдэн долоо хоногийн дараа нас барж байжээ. Мөн 2023 оны зун АНУ-д тархи нь үхсэн хүнд гахайн бөөрийг шилжүүлэн суулгах туршилт явуулсан бөгөөд уг эрхтэн нь хоёр сарын турш хүний бие махбодид хэвийн ажиллаж байжээ.

Эх сурвалж: BBC