БНСУ-ын жүжигчин И Сон Кёны хэргийн материалыг гадагш задруулсан цагдааг яаралтай баривчилжээ

БНСУ-ын жүжигчин И Сон Кёны хэргийн материалыг гадагш задруулсан цагдааг яаралтай баривчилжээ

БНСУ-д хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа нас барсан жүжигчин Ли Сон Кёны талаарх мөрдөн байцаалтын мэдээллийг задруулсан хэргээр цагдаагийн ажилтныг баривчилжээ.

Тодруулбал, Мөрдөн байцаах албаныхны өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-ний өдөр мэдээлснээр, Өмнөд Кёнгигийн цагдаагийн газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Инчон хотын цагдаагийн газрын ахлах ахлагч А-г яаралтай баривчилсан байна. Сэжигтэн А-г жүжигчин агсан И Сон Кёны тамхины хэргийн мөрдөн байцаалтын явцын тухай тайланг гадагш тараасан гэж сэжиглэж байгаа юм. 

Цагдаа А-г баривчлахын зэрэгцээ Инчон хотын цагдаагийн газар, тэр дундаа түүний харьяалагддаг хэлтсийн албанд давхар нэгжлэг хийж, бүх бичиг баримтыг нь хураан авсан байна. Цагдаа нар мөрдөн байцаалтын мэдээлэл задарсантай холбоотой ерөнхий нөхцөл байдлыг шалгаж, хураан авсан эд зүйлд дүн шинжилгээ хийхээр А-г Кёнгигийн өмнөд хэсгийн цагдаагийн газарт шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.