ВИДЕО: Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ

ВИДЕО: Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. Тухайн "Робот хүү" өндөр настай хүмүүстэй харилцахад зориулагдсан ба сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэх чадвартай гэжээ. Одоогоор тус роботыг хэд хэдэн асрамжийн газарт туршиж байгаа ба ахмадуудад онигоо ярьж, харилцан яриа өрнүүлж, уур амьсгалыг бий болгоход тусалдаг байна.

Роботууд хүний ​​сэтгэл хөдлөлийг таньж, хариу үйлдэл үзүүлэх чадвартай тул ахмад настнуудын хувьд хамгийн тохиромжтой хамтрагч болдог гэдгийг компанийн үүсгэн байгуулагч “Navel Robotics” Клод Тоуссен хэлсэн бол асрамжийн газрын захирлуудын зүгээс ахмадууд шинэ роботуудыг маш их сонирхож байгаа аж.

Туршилт дууссаны дараа “Navel Robotics” компани роботуудыг олноор үйлдвэрлэж 48 мянган еврогоор худалдахаар төлөвлөж байна.