С.Бямбацогт: Цөөн малтай, цөөхөн малаараа өндөр үр ашиг хүртдэг бодлого хэрэгтэй байна

С.Бямбацогт: Цөөн малтай, цөөхөн малаараа өндөр үр ашиг хүртдэг бодлого хэрэгтэй байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны Чингис хаан танхимд өнөөдөр /2024.03.15/ боллоо.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ "Малчдыг заавал төр засгаас халамж, тусламж, дэмжлэг хүсэхгүйгээр өөрөө өөрсдөө орлогоо нэмэгдүүлэх чадвартай болгоё малчид малын гаралтай түүхий эдийг боловсруулж,  малын арьс ширийг үнэ цэнэтэй болгох, халамж тусламж хүсэхгүйгээр өөрсдөө орлогоо нэмэгдүүлдэг амьдралаа авч явах, чадвартай томоохон бодлогын өөрчлөлт хэрэгтэй байна" гэлээ. Өмнө нь төрөөс малчдыг дэмжих хөтөлбөр явагдаж байсан ч харамсалтай нь бас үр өгөөжөө өгөөгүй юм.  Мөн малын гаралтай түүхий  боловсруулах үйлдвэр барих, арьс шир, ноос ноолуур дайвар, бүтээгдэхүүнээ боловсруулж, үнэ цэнэтэй болгох, ингэснээр малчдын орлого нэмэгдэнэ. Хуулинд бодлогын чанарын өөрчлөлт хийх, энэ асуудлыг хэлэлцэх ёстой гэж тэрээр мэдэгдлээ.