Улаанбаатарт 0 градус орчим байна

Улаанбаатарт 0 градус орчим байна

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8...-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0 градус орчим байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.