ВИДЕО: Монголын “ONDO” брэндийн бүтээсэн анхны хиймэл дагуул “SpaceX” компанийн пуужингийн тусламжтайгаар сансарт хөөрлөө

ВИДЕО: Монголын “ONDO” брэндийн бүтээсэн анхны хиймэл дагуул “SpaceX” компанийн пуужингийн тусламжтайгаар сансарт хөөрлөө

Монгол залуусын бүтээсэн ”ONDO” хиймэл дагуул SpaceX өнгөрсөн шөнө агаар мандалд хөөрч сансарт байршжээ. Тодруулбал, “ONDO Space”-ийн хиймэл дагуул АНУ-ын Калифорни мужийн Ванденберг агаарын цэргийн баазаас хөөрсөн байна. Тус хиймэл дагуулыг “SpaceX” компанийн “Falcon 9” дунд оврын пуужингаар тээвэрлэн задгай сансарт хүргэх юм.

ONDOSAT-OWL-1 & 2” нь нам орбитын нано хиймэл дагуул юм. Нам орбит гэдэг нь дэлхийн гадаргаас дээш 160-2000 км хүртэл үргэлжилдэг бидэнд хамгийн ойр байрлах сансрын бүс юм. Харин нам орбитын хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас дээш 160-1500км-ын зайд байршдаг. Тэгвэл Олон улсын радио сонирхогчдын холбоо(IARU)-ны мэдээлснээр “ONDOSAT-OWL-1 & 2” хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас дээш 550 км зайд орших задгай сансарт дэлхийн тойрог замд нийлэх аж.