Э.Амартүвшин "Макбет" дуурийг шинэчилсэн хувилбараар дуулна

Э.Амартүвшин "Макбет" дуурийг шинэчилсэн хувилбараар дуулна

Монгол Улсын Ардын Жүжигчин,"The Lyric's Oscars" шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин эх орондоо ирж УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран Дэлхийн шилдэг уран бүтээлүүдээс дуулна.

Түүний хоолой цар хүрээ нь  Ж.Вердийн "Макбет" дуурьтай илүү ойр очдог бөгөөд тэрээр Английн театрт найман удаа, Испанид болон бусад улсын 20 гаруй театруудад нийлээд  99 удаа дуулжээ. Зуун  дахь тоглолт нь  ирэх 12 сард Австри улсад болно. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 7 жилийн дараа шинэчилсэн хувилбараар "Макбет" дуурийг дуулах юм байна.Ж.Вердийн "Макбет" дуурийн хувьд өнгөрсөн жил манай улсад тоглогдож байсан ба 176 жилийн дараа монголд төдийгүй Азид дахин амилсан. 1947 он болон 1965 оны хоёр хувилбарыг нийлүүлж тавигдаж байгаагаараа онцлог гэдгийг УДБЭТ-ын уран бүтээлчид онцолж байлаа.