Малд эхлээд давс юмуу, хужиртай бүлээн ус долоолгосны дараа улаанбуудайгаа өгвөл зохимжтой

Малд эхлээд давс юмуу, хужиртай бүлээн ус долоолгосны дараа улаанбуудайгаа өгвөл зохимжтой

Цас, зудын нөхцөл байдалтай холбогдуулан малчин айл өрхүүдэд улаанбуудай хуваарилсан талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлэл өглөө. Тэрээр “Хөдөө аж ахуйн корпорацад хадгалагдаж байгаа улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр буюу тонн тутмыг нь 700,000 төгрөгөөр худалдан авч, малчдад үнэ төлбөргүй тараах ажлыг зохион байгуулж байна” гэв.

Малдаа улаанбуудайн тэжээл өгөхдөө:

  • Хамгийн эхэнд улаанбуудайгаар мал тэжээхдээ давс долоолгох эсвэл хужиртай 8-10 хэмийн бүлээн усаар услах зөвлөмжийг Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд өгч байна.
  • Хоёр дахь алхам бүлээн усаар усалсны дараа буудайг жижиглэж нунтаглаад бяцалж, урьдчилсан боловсруулалт хийн 35-40 хэмийн халуун усанд 4-5 цаг дэвтээж малдаа өгөөрэй.
  • Гуравдугаарт дэвтээсэн улаанбуудайг шүүж аваад бусад нэмэлт тэжээлүүдтэй холиод төл малд 50-100 грамм, бог малд 120-200 грамм, бод малд 300-500 граммыг тус тус өгөх нь тохиромжтойг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.