“Петровис” компани зудын гамшигт зориулан 500 сая төгрөгний шатахууны эрх хандивлажээ

“Петровис” компани зудын гамшигт зориулан 500 сая төгрөгний шатахууны эрх хандивлажээ

Зудын байдалтай холбогдуулан УОК-ын шийдвэрээр орон даяар гамшгийн шар түвшинд шилжүүлснээс хойш иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зудын гамшигт өртсөн малчин иргэдэд туслах хандивын аянд нэгдсээр байгаа юм.

Өчигдрийн байдлаар Улсын онцгой комисст 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 560 орчим сая төгрөгийн бараа, материалын хандив цугларсан байна. Өчигдөр /2024.02.27/ "Петровис" групп нийгмийн хариуцлагын хүрээнд зудын гамшигтай тэмцэхэд 500 сая төгрөгийн шатахууны эрх хандивлажээ. Энэ үеэрээ “Петровис Энержи” группын Ерөнхий захирал О.Содбилэг “Зудын гамшгийн хор уршиг, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Иймд зудтай тэмцэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулж хандивт нэгдэж байна” гэжээ.