"Сувилагч нь шөнө цагийн тариагаа бүгдийг шприцэд соруулж тавиад хийсэн нь хүүхдүүдэд реакц өгсөн" гэж ЭМЯ-наас мэдээллээ

"Сувилагч нь шөнө цагийн тариагаа бүгдийг шприцэд соруулж тавиад хийсэн нь хүүхдүүдэд реакц өгсөн" гэж ЭМЯ-наас мэдээллээ

Яармагийн 300 ортой эмнэлэгт бага насны хүүхдүүдэд тариа андуурч хийсний улмаас биеийн байдал хүнд байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас Ажлын хэсэг гарч, тус эмнэлэг дээр ажиллаж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна. Яамнаас ажлын хэсэг очсон. Тариа андуурсан зүйл байхгүй. Сувилагч нь шөнө цагийн тариагаа бүгдийг шприцэд соруулж тавиад хийсэн нь хүүхдүүдэд реакц өгсөн байна. Ажлын хэсгээс тодорхой мэдээлэл ирэхээр өгнө" гэв.