Англи улс “2040 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг устгана” гэж мэдээлэв

Англи улс “2040 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг устгана” гэж мэдээлэв

Англи улс 2040 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг устгана гэж мэдээлжээ. 

Тодруулбал, Умайн хүзүүний хорт хавдрыг үүсэгдэг хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтад хүмүүс ихээр хамрагдах шаардлагатай ба вирусийг илрүүлэх шинжилгээг тогтмол хийлгэх нь чухал үр дүнд хүргэх талаар Англи улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Өмнө нь хүний хөхөнцөр вирусийн вакциныг хоёр тунгаар хийдэг байсан бол үүнийг шинэчилж нэг тун болгосон аж. Одоогоор энэхүү вакциныг 13, 14 настай охидод сургуулиар дамжуулж хийж байгаа ба үүний үр дүнд 20-д насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 87 хувиар буурсан байна.

                                                                                  Эх сурвалж: Sky news