ВИДЕО: Осголтоос урьдчилан сэргийлэхийн тулд гутал, хувцсаа зөв тохируулж өмсөхийг ЦУОШГ-аас анхааруулжээ

ВИДЕО: Осголтоос урьдчилан сэргийлэхийн тулд гутал, хувцсаа зөв тохируулж өмсөхийг ЦУОШГ-аас анхааруулжээ

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагад осголтын дуудлага бүртгэгдэх нь эрс ихэсдэг байна. Тэгвэл олон нийтэд осголтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Цаг уур, орчны шинжилгээний газраас хүргэжээ. Осголт гэдэг нь хүйтэн нойтон, салхи шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн дулаан буурч, бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарахыг хэлдэг байна.

Осголтын үед дараах шинж тэмдэг илэрдэг:

1. Биеийн температур 33°С хүртэл буурах
2. 30°С-аас доош болоход ухаан алдах
3. Даарч чичрэн, арьсны өнгө цайж, хөхөлбөр өнгөтэй болох
4. Булчин суларч, хөдлөхөд бэрхшээлтэй болох, ухаан санаа өөрчлөгдөх шинж тэмдэг илэрнэ.

Улмаар удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг биеийн ил хэсгүүд хөлддөг байна. Хөлдөлтөд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал нөлөөтэй. Бариу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх боломж бүрдүүлдэг. Мөн ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг хурдасгадаг байна.

Хөлдөлт осголтоос хэрхэн сэргийлэх вэ?

-Цаг улирлын байдалд гутал хувцсаа зөв тохируулах, хүйтэнд ажиллахын өмнө сайн амрах, илчлэг сайтай хоол унд хэрэглэх,
-Бариу чийг татдаг гутал , нойтон, чийгтэй хувцас өмсөхгүй байх зэргийг анхаарах,
- Хүйтэнд архи хэрэглэхгүй байх. Учир нь архи нь захын судсыг түр тэлж өргөсгөн дулаан алдалтыг түргэсгэхээс гадна биеийн эсэргүүцлийг бууруулдаг байна.

ҮЗЭХ: