Говь-Алтай аймагт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд амжилттай мэс засал хийжээ

Говь-Алтай аймагт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд амжилттай мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Тухайн өвчтөний мэс заслын дараах рентген зурагт таван хавирга, гар, мөр зэрэг олон газар хадсан харагдаж байна. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтворжиж, эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.