ВИДЕО: Дотоодын их, дээд сургуулиудыг чансаагаараа МУИС тэргүүлж, АШУҮИС удаах байранд шалгарчээ

ВИДЕО: Дотоодын их, дээд сургуулиудыг чансаагаараа МУИС тэргүүлж, АШУҮИС удаах байранд шалгарчээ

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй 61 их, дээд сургууль бий. Эдгээр сургуулиудын урьдчилсан эрэмбэ, чансааг анх удаа зарлалаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөvрөн тавдугаар сард Лондон хотод "Дэлхийн боловсролын сайд нарын чуулган"-д оролцох үеэрээ дэлхийн их дээд сургуулиудын эрэмбэ чансааг зарладаг "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж, манай улсын сургуулиудын дотоодын эрэмбэ чансааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн ба энэ ажлын үр дүнг өнөөдөр /2023.10.17/ танилцууллаа.

Их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэргийг харгалзан 61 их сургуулийг эрэмбэлсэн бөгөөд дараах их сургуулиуд эхний 10 байрт жагсаж, нийт 272 үзүүлэлтийг хэмжиж энэхүү эрэмбийг гаргасан байна.

  1. Монгол Улсын Их Сургууль
  2. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  3. Шинжлэх Ухааны Технологийн Их Сургууль
  4. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  6. Монгол Германы Хамтарсан Геологийн Их Сургууль
  7. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  8. Отгонтэнгэр Их Сургууль
  9. Моносын Эмнэлзүйн Их Сургууль
  10. Соёл Урлагийн Их Сургууль зэрэг сургуулиуд эхний 10 байрт оржээ.

Мөн сүүлийн байруудад эрэмбэлэгдэж буй их, дээд сургуулиудыг үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг чиглэл өгч, хэрэв ахиц дэвшил гарахгүй бол үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээг авна гэж БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

ҮЗЭХ: