Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургууль нь  1973 оны есдүгээр сард Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 900 сурагч, 29 багш ажилтантайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Тус сургууль 50 жилийн хугацаанд 170 гаруй анги төгсгөж, одоогоор нийт 4300 гаруй сурагчид, 200 гаруй багш, ажилчид, хичээлийн хоёр байртайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил энэхүү сургуулийн 50 жилийн түүхэн ойн хүрээнд дүүрэг, нийслэлийн хөрөнгө оруулалт болон тус сургуулийг төгссөн 170 гаруй бүлгийн төгсөгчид, одоо хичээллэж буй суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтан нарын хандив, хөрөнгө оруулалтаар тохижилт, засварын ажил, хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэн зэрэг олон ажлуудыг хийж, гүйцэтгэжээ.

Ийнхүү энэ оны аравдугаар сарын 4-ний өдрийн 11:00 цагт тус сургуулийн 50 жилийн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөгт иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.




Өнөөдөр гахай өдөр

15 минутын өмнө