"Францын Сорбонны их сургуульд 13 оюутныг бакалаврын зэргээр сургана" гэж мэдэгдлээ

"Францын Сорбонны их сургуульд 13 оюутныг бакалаврын зэргээр сургана" гэж мэдэгдлээ

Монгол Улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан "Франц хэлний сургалт болон Монгол, Францын харилцаа" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн баасан гарагт МУИС-д болж, өндөрлөлөө.

Уг хуралд зургаан орны төлөөлөгчид оролцож, Франц орон судлал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэл заах арга зүй, орчуулга, соёл судлалын асуудлаар илтгэл хэлэлцүүлэв. Хурлын үеэр хоёр орны соёл, боловсрол, археологи, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар талууд санал солилцлоо. Үүний хүрээнд Монголоос "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд Францын Шинэ Сорбонны их сургуульд 13 оюутныг бакалаврын зэргээр сургахаар болсон байна.