Үндэсний номын баяр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Үндэсний номын баяр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа номын баяр дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн номын баярын үеэр номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах боломжтой.

Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм. Мөн гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчдадтай уулзалт хийнэ.

Тухайлбал, ОХУ-ын төрийн шагналт Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.