УИХ-ын дарга Г.Занданшатарын хүргэн ах Ч.Эрдэнэбатын "Могол ноос" компани ХХААХҮ-ийн дэргэдэх төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хуу хамдаг уу

УИХ-ын дарга Г.Занданшатарын хүргэн ах Ч.Эрдэнэбатын "Могол ноос" компани ХХААХҮ-ийн дэргэдэх төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хуу хамдаг уу

Засгийн газрын тусгай сангуудын зээлийн мэдээллийг ил болгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлж, өнгөрсөн өдрүүдэд нийгэмд олон талын хэлэлцүүлгийг хийхэд хүргэлээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойшхи мэдээллийг ил тод байршуулаад байна.

-ЗГ-ЫН БОНДЫН ЗЭЭЛЭЭС 3.5 ТЭРБУМ, АХБ-ААС 2 ТЭРБУМ, ХХААХҮ-ИЙН ДЭРГЭДЭХ ТӨСЛӨӨС 2.5 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙГ АВЧЭЭ-

Тэгвэл тусгай сангуудаас гадна салбарын яамны дэргэдэх төсөл хөтөлбөрт хамрагдаж, зээл авдаг улстөрчдийн хамаарал бүхий аж, ахуй нэгжүүд ч байна.

Түүний нэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаарлын “Могол ноос” ХХК.

Тус компанийн тухайд 1995 оноос хойш ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн чиглэлээр тасралтгүй байна. 2001 онд ноос, ноолуур угаах үйлдвэр, 2011 онд ноос ноолуурын хялгас ялгах үйлдвэр, 2013 онд ээрмэл утасны үйлдвэр, 2017 оноос оёдлын үйлдвэр тус, тус ашиглалтад оруулсан бөгөөд үйлдвэр нь Төв аймагт байрлалтай.

Тус компанийн захирал Ч.Эрдэнэбатын эхнэр Г.Ганбат нь УИХ-ын дарга Г.Занданшатарын эгч

Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбатын эхнэр Г.Ганбат нь УИХ-ын дарга Г.Занданшатарын төрсөн эгч юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Могол ноос” ХХК нь Г.Занданшатар болон Г.Ганбат нарын гэр бүлийн бизнес гэх. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд энэ бизнесээс өөрийгөө нуудаг, хамааралгүй мэт харагддаг байна. “Могол ноос” ХХК нь Засгийн газрын тусгай сангаас зээл аваагүй ч Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх төсөл хөтөлбөрт олонтаа хамрагддаг аж. Гэхдээ үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар нөлөөлж, ирсэн үү  гэдэг нь анхаарал татна.

Тодруулбал, тус компани нь Засгийн газрын бондын зээлээс 3.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 2.5 тэрбум төгрөг авснаас гадна Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх төсөл хөтөлбөрөөс 2.5 тэрбум төгрөгийг тус, тус авч байжээ. 

Энэ талаар Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ч онцолж байжээ. 

-Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕД Г.ЗАНДАНШАТАР ХАМТ ТУС ҮЙЛДВЭРТЭЭ ОЧИЖ БАЙЖЭЭ-

"Могол ноос" ХХК-г өнгөрсөн 20 жилийн хугацаанд тасралтгүй өсч, өргөжхөд дээрх зээл, төсөл хөтөлбөрөөс авсан санхүүжилт, хөрөнгө оруулалт нөлөөлсөн байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн 2019 онд есөн мянган долларын санхүүжилтийг авч байжээ. 

Аж, ахуй нэгжүүд зээл авч ажиллах хэвийн үзэгдэл ч иргэн Болдынх эсвэл Хулангийн үйлдвэрт энэ хэмжээний хөрөнгө оруулалт олддоггүй нь бодит үнэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хамаатны үйлдвэр учраас зээл аваад байдаг уу гэдэг нь яалт ч үгүй хардах өнцөг юм. 2018 онд Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байх үед Г.Занданшатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв. Энэ үед Г.Занданшатар дарга тухай үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт тус үйлдвэрт ажиллаж байжээ. Эцэстээ энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын гэр бүлийн бизнес гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг билээ. Энэ тухай мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тус үйлдвэр нь Төв аймгийн дөрвөн байршилтай гэж Shilen.gov.mn сайтад мэдээлжээад