Н.Алтанхуяг чуулганы хуралдааныг нээлттэй явуулахыг хүссэн ч хаалттай горимд шилжүүлэв

Н.Алтанхуяг чуулганы хуралдааныг нээлттэй явуулахыг хүссэн ч хаалттай горимд шилжүүлэв

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүхийн нэр хүнд унасныг онцлон тэмдэглээд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн 49.2-т шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг сануулав. Тэрбээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх эсэхэд тамгын газраас хариу өгөхийг хэллээ. Ингээд чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.