М.Оюунчимэг "CU зэрэг сүлжээ дэлгүүр"-ийг шүүмжилснээс хэдхэн хоногийн дараа "GS25"-ын салбар Төрийн ордонд нээгдэхээр болов

М.Оюунчимэг "CU зэрэг сүлжээ дэлгүүр"-ийг шүүмжилснээс хэдхэн хоногийн дараа "GS25"-ын салбар Төрийн ордонд нээгдэхээр болов

БНСУ-ын CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд Улаанбаатар болон зарим орон нутагт сүлжээгээ нээснээр манай хүнсний дэлгүүр, ТҮЦ-ын стандарт, үйлчилгээнд шинэ хувьсал, соёл нэвтэрч байгаа гэж болно. 

Харин саяхан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Найман нэрийн бараа болон хүнсний дэлгүүр, жижиг ресторан эрхлэгчдийн зүгээс бидний эрх ашгийг хамгаалахад төр засгийн бодлого хэрэгтэй гэдгийг хэлсээр байна. Жишээлбэл, хотын төвийн бараг бүх дүүрэгт байгаа CU, GS25 сүлжээ дэлгүүр нь жижиг бизнес эрхлэгчдийг үүдээ барихад хүргэж байгаагэсэн мэдэгдэл хийж олон иргэдийн шүүмжлэлд өртсөн.

Тэгвэл УИХ-ын М.Оюунчимэгийн дээрх мэдэгдлээс ердөө 7 хүрэхгүй хоногийн дараа Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Төрийн ордонд хурал зөвлөгөөн, чуулган, байнгын хорооны хурал, гадаадын төлөөлөгчдий хүлээн авч уулзах гэх мэт төвлөрсөн арга хэмжээ их болдог. Тийм учраас үйлчилгээ сайтай байх ёстой. Энэ орон зайг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн мэдэгдсэн юм.