СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Чингис хаан” музейн ойролцоо гарсан ослын дүгнэлт гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Чингис хаан” музейн ойролцоо гарсан ослын дүгнэлт гараагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр "Чингис хаан” музейн ойролцоо зам тээврийн ноцтой осол гарсан билээ. 

Тодруулбал, өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн өглөөний 09 цаг 40 минутын орчимд хоёр суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байдаг. Ослын улмаас нэг иргэн эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ авч байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гаргасан жолооч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан гэдгийг тодотгож байна. Харин ослын улмаас гэмтсэн иргэн эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ авсан хэвээр байгаа аж. 

Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.